Лимбэ ба миний дурлалын түүх

Enka
5 min readNov 20, 2017

--

За би дурласан юмөө кк. Дурлалаас болоод лимбэ сурахаар шийдсэн бөгөөд хэдэн мянган сар ярьсны эцэст өчигдөр лимбэтэй болсон бөлгөө.

Лимбээ аваад их баяртай байгаа болохоор хөгжим болон лимбэ сонирхох болсон шалтгаанаа бичээдхье ээ ☺

Өнгөрсөн хавар 3 сард Илзе (миний сайн найз) бид хоёр Луун завины шинэ багт орж бэлтгэл хийх болсон юм. Луун завины уралдаанд дахин орох л зорилготой байсан болохоос олон сайхан найзтай болно, олон дурсамж бүтээнэ, бас дурлана гэж бодоогүй юмаа кк.

Манай багийн нэр Виват, орос болон оросоор ярьдаг хүмүүс олонтой, байгуулагдаад 7 жил болчихсон, Орос,Тайвань голдуу, гэхдээ нийт 10 өөр орны хүмүүсээс бүрдсэн баг байсан. Миний дурласан залуу энэ багийн гол гишүүдийн нэг нь.

За Виваттай холбоотой олон сайхан түүх, дурсамж байгаа. Тэрийг түр орхиод энэ удаа зөвхөн дурласан залуугийнхаа тухай хэлье за ккк. Яривал олон залуу байна хаха.

(Миний бичсэнийг манай багийнхан, найзууд орж унших нь тодорхой, Орос Монгол хоёр ижилхэн крилл үсэг ашигладагийг хэлэх үү, надад сайн ханддаг учраас гүүгл ашиглаад ч болсон миний бичсэнийг ойлгохыг хичээх нь ойлгомжтой. Дээрээс нь би багийнхаа нэрийг болон тэрний нэрийг бичих болохоор, ёооё. Нүүрээ нуумаар санагдаж байгаа ч, ингээд би албан ёсоор, сэтгэл зүрхнийхээ углуурганы үгийг олон түмнээс ичиж нэрэлхэхгүйгээр бичих гэж байна аа :P)

Юуны өмнө тэр бид хоёрын хооронд сайн найзуудын харилцаанаас өөр ямар нэг арманс болон арманчик харилцаа байгаагүй, бас байхгүй бөгөөд би ганцаараа дурлачихсыын, ккк.

Тэрийг Иван гэдэг. Тайваний уугуул иргэн гаралтай. Нэр нь өөрийнх нь омгийн хэлэнд байдаг нэр болохоос Орос нэр биш. Эхлээд би, орос хэлтэй болохоор нь ихэнх тайваньчуудын адил өөрөө өөртөө өгсөн нэр нь гэж боддог байлаа. (Жич: Тайваньчууд бараг бүгд англи нэртэй байдаг. Тэр нэрээ өөрөө, эсвэл ээж аав нь, эсвэл дунд сургуулийнх нь англи хэлний багш сонгосон байдаг. Зарим нь дураа хүрэхээр шууд солиод, би ийм нэртэй болохоор шийдсэн гээд явж байдаг. Жишээ нь манай ангийн охин Анне гэдэг байж байгаад, өөр нэг Аннатай хүмүүс андуураад байхаар нь нэрээ Лиллиан болгож өөрчилсөн ккк)

Манай Иван “аймаар” эелдэг, найрсаг бас хөөрхөн. Тэрнээс гадна, орос, англи, япон, хятад болон өөрийнхөө омгийн хэлээр ярьдаг. Үлээвэр хөгжим тоглодог, спортлог. Радиод ажилдаг, гоё хоолойтой. Оросоор ярихад нь би хамгийн дуртай ☺

Зүгээр юунд нь болоод би дурлачихсын гэхээр дандаа намайг inspired болгодогт нь дуртай. Шинэ юм сурах, өөр юм турших, тэрний хийж байгааг хийж үзэх хүсэл төрүүлдэгт нь хамгийн дуртай. (Жишээ нь би орос, хятадаар “ус цас” болно, марафонд гүйж үзнээ л гэчихсэн байгаа)

Дандаа намайг гайхшруулдаг, яасан мундаг юм бэ гэж бодогдуулдагт нь дуртай. Надад бусдаас илүү сайн ханддагт нь дуртай. Миний тэнэг асуултуудад үргэлж хариулдагт нь дуртай. Өөрийнхөөрөө тэнэг байх, хүссэнээ бодолгүй хэлэх боломж олгодогт нь, надад дуу дуулж, хөгжим тоглож өгдөгт нь дуртай, дуртай дуугаа хуваалцдагт нь дуртай. Бас хүний хүүхэд эрхлүүлдэгт нь дуртай кк (ер нь өөрийнхөө биш хүүхдийг эрхлүүлж байгаа залуучууд “дурламаар” харагддаг л даа, үргэлж ☺).

Гэхдээ бас би тэрнийг манай багийн өөр нэг хөгшин эмэгтэйтэй ярихад нь дургүй (маш дургүй лол). Өөр эмэгтэйчүүдэд найрсаг хандахад нь дургүй. Зөвхөн надтай биш бүх хүнтэй “найс” харьцдагт нь дургүй. Бас Тайваний ихэнх хүмүүс шиг мундаг юм байж “өөртөө итгэдэггүйд” нь дургүй.

Би нэг удаа тэдний радио дээр очсымаа. Радио яаж ажилдагийг үзэх гээд кк. Тэгээд тэр өдөржин радио дээр өнжөөд, радиогоор ярьж үзээд, бичлэг хийгээд Иваны хамтлагийн бэлтгэлд нь суугаад, Иван надад төгөлдөр хуур дарж өгөөд, би хөгжимүүдийг нь туршиж үзээд зөндөө хөгжилтэй байсаан. Яг тэр өдрөөс би лимбэ сурахаар, хөгжмийн боловсролтой болохоор шийдсэн ба тэр бүх урам зориг, сэдлийг өгсөн хүн нь “миний” Иван байлаа ☺. Гэхдээ тэр үед би тэрэнд арай дурлаагүй байсын кккк.

Иван фагот (bassoon) тоглодог. Бас төгөлдөр хуур. Дээрээс нь тогдодоггүй хирнээ лимбэ (flute)-тэй. Яг тэр өдөр лимбээ авчирсан байж таараад, би лимбэ, фагот хоёрыг нь хоёуланг нь туршиж үзээд. Фаготыг нь нэг ч дуугаргаж чадаагүй. Харин лимбээр нь бол перпект (Иваны хэлснээр perpect ) дуу гаргасан ккк. Ямарч анхан шатны мэдлэггүй хирнээ, анхны оролдлогоор тэр эгшиг нотуудыг (sound) зөв гаргах нь авьяас гэсэн. Тэрнээс би маш их урам зориг аваад л, тэгээд би хөгжимчин болохоор, хөгжмийн боловсролтой болохоор эргэлт буцалтгүй шийдсэн билээ л… :D

Хүн юм сурахад хэзээ ч оройтдоггүй. Хичээвэл болж л таарна тэ?

Тэгээд би Тайваньд байхдаа лимбэ авах, багштай болох гэж их хичээсэн. Иван надад багш олж өгсөн боловч би диплом гэж гүйгээд, дипломны дараа хийдэд сар амьдраад, дараа нь Универсиад гээд маш завгүй байсан болохоор нэг ч хичээл авч чадалгүй ирсээн.

Энэ хооронд бараг хагас жил өнгөрсөн ч гэсэн лимбэ сурах, хөгжим тоглох бодол маань хэвээрээ байсан болохоор Монголд ирээд, таньж мэдэх, хөгжимтэй ойр бүх хүмүүс рүүгээ холбогдсон. Тэрний хүчинд би багшаа олсон. Гэхдээ хөгжмийн зэмсэгтэй байж хичээлээ эхлэх ёстой гэсэн болохоор зэмсгээ авах нь номер нэг асуудал байлаа.

Одоо харин лимбэтэй болсон болохоор удахгүй хичээлээ эхлэнэ. Маш их баяртай байна.

Өөр нэг хөгжилтэй зүйл нь өчигдөр лимбээ аваад угсрах гэсэн чинь мэддэггүй :P Уул нь би чинь лимбэний талаарх бүх хичээлийг Youtube дээр үзэж дуусгасан хүн шүү дээ :P :P :P (such a waste of time байж вэ гэж бодсон ккк)

За тэгээд эцэст нь миний дурлал тэр залуугийн хувьд аль хэдийн алга болчихсон ч гэсэн сайхан дурсамжууд болон тэрний бадраасан “урам зоригийн гал” хэвээрээ байгаа. “Санана даа” гэж хэлээд улаан хайрцагтай гоё бэлгийг нь аваад л наашаа ирсэн. Эхний сар санаж байгаад одоо мартчихсан :P :P :P (Күэ мөн муу хүн шүү би нээрээ)

За одоо төгсгөлд нь энэ бичвэрээрээ би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр:

Би хөгжмийн боловсрол юу ч үгүй хөөөн. Тийм боловсролтой болох боломж миний өссөн орчин болон дунд сургуульд байсангүй ээ. Бас боломж байлгаж болох байхад ч хэрэгтэйг нь анзаарч ухаарч байгаагүй юм билээ.

Манай хөгжимчин найзууд надад тайлбарлаж ярьж өгдөг байсан болохоос, хэзээ ч намайг шоолж, эвгүй байдалд оруулж байгаагүй. Гэсэн хэдий ч наад захын хөгжмийн боловсролгүй байх муухай юм байна лээ.

Хөгжмийн боловсрол чухал шүү. Хийлч Дээгийгийн хэлээд байдаг үнэн шүү!!! Ядаж гол хэдэн хөгжмийн зохиолч таньдаг, тэдний бүтээлүүдийг ялгадаг байх нь таны талаарх бусдын үнэлэмж болоод хүмүүстэй харилцах харилцаанд чинь асар эерэг нэмэртэй. Дээрээс нь урлаг, урлагийн мэдлэг, мэдрэмж, түүнийг таашаах гэдэг чинь том соёл, таны өөрийн соёлын илэрхийлэл, хэмжүүр юм байна лээ шүү!!! л гэж хэлэх гэсэн юмөө.

За тэгээд ирэх жил эгчийнхээ тоглолтонд ирээрэй “Лимбэ ба би” соло концерт нтр хаха ☺

Т. Энхбаяр

Улаанбаатар

2017.11.20

(Концерт үзэнгүүтээ хүний лимбэ гуйж авч хараад л баясдаг, мөрөөддөг байлаа ш дээ кк 2017.05 сар)

(Энхбаярын хичнээн хөлс хүч, цаг хугацаа урсаж чамаар тоглож сурахыг хэн ч таашгүй ☺ 2017. 11 сар)

--

--

Enka
Enka

Written by Enka

#travel #experience #book #thoughts #stories #MostlyWriteForOldVersionOfMe

No responses yet